Говийн бүсийн анхдугаар хуралдаан Дорноговь аймагт зохион байгуулагдаж байна

Хуралдааны хүрээнд зохиогдож буй “Түншлэл – Хамтын ажиллагаа” арга хэмжээнд бүс нутгийн хоршоологчид оролцож, өөрсдийн брэнд бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

Энэхүү арга хэмжээ нь бүс нутгийн хоршоодын хамтын ажиллагааг бэхжүүлж, бүтээгдэхүүнээ зах зээлд таниулах, харилцан туршлага солилцох боломжийг олгож буйгаараа онцлог юм.